Ямар ч нэмэлт зардалгүйгээр өөрийн техниктэй холбоотой ажлын ачаалал, гүйцэтгэл, алдаа заалт, доголдол, ээлжит засварын талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаг тутамд хянах боломжийг олгодог. Бодит шинж тэмдгүүд илрэхээс өмнө ажлын явцын өгөгдөлтэй танилцаж, тоног төхөөрөмжийн асуудлыг урьдчилан тооцож цаг алдалгүй арга хэмжээ авснаар ажлын гүйцэтгэлд доголдол гарахаас сэргийлнэ. Та хүссэн цагтаа өөрийн компьютер эсвэл гар утаснаас тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн температур, даралт, алдааны код болон урьдчилан таамаглах аналитик гэх мэт мэдээлэлд хандалт хийх боломжтой. Мөн тоног төхөөрөмжийн ачилтийн мэдээллийг өдөр бүр тогтмол ирэх ачааны хураангуй тайлан репортоор хяналт хийж болно.
Хамгийн сайн тал нь KOMTRAX Plus нь захиалгын болон ашиглалтын төлбөргүй бөгөөд Комацу тоног төхөөрөмжийг дагалдах олон төрлийн нэмэлт дэмжлэгийн нэг хэлбэр юм.
Танилцуулга татах