Автономит тээвэрлэлтийн систем нь Комацу үйлдвэр болон Модулар Майнинг Системс Инк. компанийн хамтарсан дэвшилтэт шийдэл юм

Автономит тээвэрлэлтийн систем нь Комацу үйлдвэр болон Модулар Майнинг Системс Инк. компанийн хамтарсан дэвшилтэт шийдэл юм

Энэхүү технологи нь тоног төхөөрөмжүүдийг тээврийн хэрэгслийн хянагч, өндөр нарийвчлалтай глобал байршил тогтоох систем (GPS), саад бэрхшээлийг илрүүлэх систем, утасгүй сүлжээний системээр тоноглодог. Дараа нь тоног төхөөрөмжийн парк нь тогтоосон маршрутын дагуу ажиллах бөгөөд мөргөлдөхөөс сэргийлэх систем зэрэг үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах аргачлалуудыг ашигладаг.

Автономит тээвэрлэлтийн технологи нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг

Одоогийн байдлаар автономит буюу операторгүй тээвэрлэлтийн системд нэгдсэн 130 гаруй автосамосвал Австрали, Хойд болон Өмнөд Америк даяар 2,0 тэрбум тонн гаруй материалыг дэлхийн хэмжээнд тээвэрлэдэг.
Рио Тинто компанийн саяхан гаргасан гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь бие даасан буюу операторгүй жолоодлоготой ачааны машинууд 2017 онд ердийн ачааны машинуудаас 700 гаруй цагаар илүү ажилласан нь ачаа, тээврийн хэрэгслийн ачааллыг 15 хувиар бууруулж байгааг нотолж байна. Хамгийн гол нь АТС-ийг хэрэгжүүлснээс хойш аюулгүй байдлын тэг тохиолдлууд бүртгэгдсээр ирсэн.

Гол онцлог ба давуу талууд

  • Аюулгүй байдлыг үзүүлэлтүүд сайжирна 
  • Үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ 
  • Үйл ажиллагааны зардлыг бууруулдаг
  • Осол аваарын тоо багасна

Сайн дэмжлэг үзүүлэх нь чухал

Комацу нь автономит тээвэрлэлтийн технологи, тээврийн хэрэгслийн нарийвчилсан удирдах програм хангамж, аюулгүй ажиллагааг хангах шийдлүүдийн оюуны өмчийн эрхийг эзэмшдэг. Трансвест компани нь алван ёсны дистрибьютерийн хувьд уг үйлчилгээг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Үйлдвэр болон дистрибьютерийн нягт уялдаа холбоо нь маш чухал бөгөөд хамгийн сайн AТС технологийг алслагдсан орчинд зөв байршуулж, тогтвортой ажиллуулах боломжийг олгодог.

AТС хөтөлбөрийг хэрэгжүүүлэх эрх бүхий байгууллагын хувьд Трансвест компани нь уурхайн техник эдийн засгийн үндэслэлд суурилсан тооцоолол гаргахаас эхлээд програмын хэрэгжилт, дэмжлэг тал дээр бүрэн оролцоотой ажилладаг.

Системчилсэн, мэргэжлийн сургалт нь уурхайн амжилтыг нэмэгдүүлдэг

Өндөр ур чадвартай техникч, инженерийн нөөцийг бэлтгэхэд шат дараалалтай мэргэшсэн сургалтуудад хамруулах нь маш чухал. AТС-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, журам, аюулгүй ажиллагааны дадлага туршлага гэх мэт чиглэл тус бүрийн мэргэшсэн баг бүрдүүлж чадварыг нь дээшлүүлэхэд бид гүүр нь болж харилцагчдаа дэмжэн ажиллана.