Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу!
Байршил харах

Уул уурхай

Туршлагатай, түргэн шуурхай, мэргэшсэн ханган нийлүүлэгч
Тухайн төслийн байршил, явц, хэмжээ, цар хүрээ зэргээс үл хамааран танай үйл ажиллагааг тасралтгүй, бүтээмж өндөртэй явуулахад бидний оролцоо санаачлага чухал үүрэгтэй. Таны хувьд хэзээд найдаж болох ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласнаар үйл ажиллагааны гол түлхүүр болсон техникийн бүх асуудлаа цаг алдалгүй шийдэж чадна.
Бид зөвхөн техник нийлүүлэхээс гадна тухайн техникийн хүчин чадлыг хамгийн зөв зохистой ашиглах тал дээр харилцагчиддаа зөвлөмж өгч бүтээгдэхүүний дагалдах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.
Уул уурхайн үндсэн техникийн парк сонголтыг зөв хийснээр зардлыг багасгаж ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ
Уурхайн хувьд та жижиг асуудлууд хэрхэн хурдан том толгойн өвчин болж хувирахыг нэг бус удаа харж байсан нь лавтай. Засч болох асуудлуудаас үүдэн гарах үр ашиггүй өнгөрсөн ажлын цаг нь санаа зовоосон асуудлуудын нэг мөн. Танай уурхайн байршил хаана ч байсан манай явуулын засварын баг цаг алдалгүй очиж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Трансветийн мэргэшсэн техникийн ажилчид эд ангийн агрегат засвараас эхлээд машины бүхий урсгал засварын ажлыг сайт дээр очиж гүйцэтгэдэг.
Бид харилцагч байгууллагуудынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн сургалтыг уурхайн сайт дээр очиж зохион байгуулдаг. Ингэснээрээ тухайн уурхайн ажилчид Комацу техниктэй зөв харьцах мэдлэгийг олж авдаг.
Технологийн дэвшил нь уул уурхайн салбарт бусад салбаруудтай харьцуулахад арай хожуу нэвтэрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тун хурдацтайгаар тэлж инновацийг хурдасгах боломжийг үргэлжлүүлэн өгч байгаа тул олборлолт, бүтээн байгуулалт хийх боломж, бололцоог улам бүр оновчтой болгож байна. Одоогийн байдлаар хүнд даацын тоног төхөөрөмжийн технологи хурдацтай өөрчлөлт, хөгжлийн замналаар яюж байгаа бөгөөд Япон инженерийн ур ухаан шингэсэн КОМАЦУ үйлдвэр хөгжлийн энэ түүчээг манлайлан салбартаа шинэлэг олон талт техногийн шийдлүүдийг санал болгосоор байна.
Бид тухайн уурхайн үйл ажиллагаанд бүрэн нийцэх баталгаат хугацаат засварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн уурхайн тоног төхөөрөмжийн менежмент, техникийн судалгаа ба хяналт, сэлбэг эд ангийн төлөвлөлт зэрэг тодорхой шаардлагуудад тулгуурлан манай туршлагатай, мэргэшсэн баг дэмжлэг үзүүлэн ажиллахад үргэлж бэлэн байна.
Уул уурхайн тоног төхөөрөмжүүд


Бүртгүүлэх